Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Роснефть нийгэмлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

2017/09/07
Роснефть нийгэмлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын “НК Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Монгол Улсын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах тухай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Манай орны нөхцөлд тохируулж, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр Роснефть нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн тохируулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллахаар болжээ.

 

Роснефть нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам, тээврийн салбарт үр өгөөжөө илүү өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумалдаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьжээ. Ийнхүү Роснефть нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулахаар тохирон Санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.

Роснефть нийгэмлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх