Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азийн авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх асуудлаар зөвлөлдөж байна

2017/08/30
Азийн авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх асуудлаар зөвлөлдөж байна

ОХУ-ын Улаан-Үүд хотноо энэ сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын зөвлөлдөх уулзалт эхэллээ. Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

 

Тус уулзалтаар Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Москва хотноо байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн хүрээнд харилцан шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, олон улсын автотээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг өргөжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, автотээврийн салбарын нэгдсэн уялдаа холбоог бий болгох, технологи, үнэ тариф, холбогдох баримт бичиг, стандарт шаардлагыг уялдуулах, хилийн хяналт, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хялбарчлах, эдгээрийг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдэх арга замын талаар хэлэлцэж байгаа юм байна.

 

Азийн авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх асуудлаар зөвлөлдөж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх