Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨСЛИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2017/08/29

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирлын ажилд сонгон шалгаруулж авна.

 

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, төслийн явцын гүйцэтгэл, үр дүнг хариуцах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төслийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг хангах;

- эрх бүхий этгээдээс баталсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих;

- зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм, журмын дагуу хөтлөх;

- төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тайлагнах;

- төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэх;

- нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх;

- зөвлөх болон гүйцэтгэгчийн ажлын явцын тайланг дүгнэх, үйл ажиллагааны тайлан мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлэх;

- төслийн нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон урамшуулах, хариуцлага тооцуулах талаар санал боловсруулах зэрэг болон үүгээр хязгаарлагдахгүй.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- иргэний нисэх болон эдийн засаг, удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй байх;

- иргэний нисэхийн салбарт ажилласан туршлагатай байх;

- англи, япон, монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;

- төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааг хамтран ажиллагч талуудтай уялдуулан ажиллах харилцааны өндөр ур чадвартай байх;

- комьютерийн мэдлэгтэй байх /Word, Excel, …etc./, интернетийн орчинд ажиллах чадвартай байх.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэний материалыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00-12:30, 14:00-16:30 цагийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яамны 307 тоотод хүлээн авах ба дор дурдсан бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж, [Зам, тээврийн хөгжлийн яам, Засгийн газрын XIII байр, Чингисийн өргөн чөлөө-11, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 1425, Монгол улс] хаягаар ирүүлнэ.

- Өргөдөл;

- Анкет;

- Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;

- Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

 

Өргөдөл гаргагчийн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчтай ярилцлага хийх замаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

Холбоо барих утас: 62263178

ТӨСЛИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх