Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2017/08/25

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замын коридорын хөрөнгө оруулалтын төсөл”-ийн зохицуулагчийн ажилд сонгон шалгаруулж авна.

 

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

- Азийн хөгжлийн банктай байгуулсан олон улсын гэрээнд заасанчлан, аюулгүй ажиллагаа, авилгын эсрэг байх, худалдан авалт, техник технологи, шаардлагууд гэсэн хэсгүүдийг баримталж, уг төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

- төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төслийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг хангах;

- эрх бүхий этгээдээс баталсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих;

- зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм, журмын дагуу хөтлөх;

- төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тайлагнах;

- төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэх;

- нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх;

- зөвлөх болон гүйцэтгэгчийн ажлын явцын тайланг дүгнэх, үйл ажиллагааны тайлан мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлэх;

- төслийн нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон урамшуулах, хариуцлага тооцуулах талаар санал боловсруулах зэрэг болон үүгээр хязгаарлагдахгүй.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- авто замын барилгын инженер, эсхүл бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

- төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааг хамтран ажиллагч талуудтай уялдуулан ажиллах харилцааны өндөр ур чадвартай байх;

- авто замын салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх;

- англи, Монгол хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

- комьютерийн мэдлэгтэй байх /Word, Excel, …etc./, интернетийн орчинд ажиллах чадвартай байх.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

- Өргөдөл;

- Анкет;

- Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;

- Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАСГИЙН ГАЗРЫН XIII БАЙР

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-11, СҮХБААТАР ДҮҮРЭГ,

УЛААНБААТАР 1425, МОНГОЛ УЛС

 

Холбоо барих утас: 62263177

И-мэйл: bayanzul@mrtd.gov.mn

Өргөдлийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр дуустал 09.00-12:30, 14:00-16:30 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх