Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Налайх/4-р зөрлөг/ - Зуунмод чиглэлийн 25 км авто замын хөдөлгөөнийг нээлээ

2013/11/22

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх/4-р зөрлөг/ - Зуунмод чиглэлийн хатуу хучилттай 25 км авто замын хөдөлгөөн нээх ёслол 11 дүгээр сарын 21-нд Төв аймгийн Зуунмод хотноо боллоо.

Авто замын хөдөлгөөн нээх нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Зам тээврийн сайд А.Гансүх, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Авто

замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвийн захирал Р.Отгонбаатар, Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатар, зам барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн төлөөлөгч Зуо Ли нар оролцож тууз хайчлав.

Төв аймгийг улсын нийслэлтэй холбож буй хоёр дахь авто замыг БНХАУ-ын Барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж компани 13.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр богино хугацаанд барьж ашиглалтад өгч байгаа аж.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг сааруулах, Азийн авто замын сүлжээнд холбосон олон улсын чанартай авто замтай шууд холбогдож байгаа гэдэг утгаараа энэ зам ач холбогдол өндөртэй зам боллоо гэж нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн очсон зочид төлөөлөгчид үнэлж байлаа.

 
Налайх/4-р зөрлөг/ - Зуунмод чиглэлийн 25 км авто замын хөдөлгөөнийг нээлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх