Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017/06/23

 

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд аймаг, Жаргалант сум үлдэгдэл 3.784 км зам/ ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201700005

 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 2-р хавсралт Улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт дахь “Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.312 км /Ховд аймаг, Жаргалант сум үлдэгдэл 3.784 км авто зам/” ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буй нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, авто замын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  • Гүйцэтгэгчийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/;
  • Гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажуулсан, татварын байгууллагын тодорхойлолт/;
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн нийлбэр нь 1500.0 сая төгрөгөөс багагүй;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 300.0 сая төгрөг.

 

Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 11.30 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Зам, тээврийн хөгжлийн яам, Сүхбаатар дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13-р байр, 2 давхар,

202 тоот өрөө, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт,

үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн А.Энхжаргал, Утас:62263192

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх