Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төсөл хэрэгжинэ

2013/11/20

Монгол Улсад ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловруулах үйлдвэрийг бий болгох төслийг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), “Хьюндай мотор компани”, ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Авто эко” компанийн төлөөлөгчид 2013 оны 11 сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.

 

Энэ ажлын хүрээнд тус төлөөлөгчид өчигдөр/2013.11.18/ Зам, тээврийн яаман дээр уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад Зам, тээврийн яамны дэд сайд Х.Ержан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож манай орны автомашин ашиглалтын өнөөгийн байдал, дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахтай холбоотой асуудлаар тус төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төсөл хэрэгжинэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх