Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

А.Гансүх сайд Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна

2013/11/20

Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн 5 дахь чуулга уулзалт нээгдэж байгаа нь хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэллээ. Тэрээр мөн Блүүмбэрг телевизийн сэтгүүлчийн асуултад хариулав. Хонконг дахь Монгол Улсын

Ерөнхий консулын газар уг чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр ажиллаж байгаа билээ. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албаны хүмүүс оролцож байгаа бөгөөд Хонконгийн болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, монголын бизнесийн өргөн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

 

А.Гансүх сайд Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх