Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто замын салбарт мөрдөх стандартууд шинээр батлагдан гарлаа

2013/11/19

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2013 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар тогтоолоор Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс эрхлэн боловсруулсан “Авто замын материал шинжилгээ, сорилт туршилт”-ын дараах 5 стандартыг баталлаа. Үүнд:

1. “Цемент-дайрганы холимогийн шүлттэй харилцан үйлчлэх үйлчлэлийг шохойн уусмал ашиглан тодорхойлох арга” MNS ASTM C227:2013

2. “Хүндийн хүчний үйлчлэл болон албадмал агааржуулалт бүхий хатаах зуух. Техникийн шаардлага” MNS ASTM E 145:2013

3. “Авто замын байгууламжийн материал хөрсний суултыг тодорхойлох арга” MNS AASHTO T92:2013

4. “Авто замын байгууламжийн материал.дүүргэгч материалаас хуваах аргаар дээж авах аргачлал. Турших арга” MNS AASHTO T 248:2013

5. “Материалын туршилт, шинжилгээнд хэрэглэх жин. Техникийн шаардлага” MNS AASHTO M231:2013

Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв нь 2013-2014 онд “Авто замын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан”-ийн хөрөнгөөр нэр бүхий 16 норм, 25 стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байгаагаас 5 норм батлагдах шатанд, 16 норм, стандартын төсөлд редакци, шүүмж хийгдэж байгаа ба бусад ажил боловсруулалтын шатанд байна.

Авто замын салбарт мөрдөх стандартууд шинээр батлагдан гарлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх