Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ухаалаг технологид суурилсан нисэх буудлын үйлчилгээ ба нислэгийн хуваарь

2013/11/12

“Чингис хаан” ОУНБ нь нислэгийн үйл ажиллагааны мэдээллийг Зам, тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагын хэмжээнд утасны мессеж үйлчилгээ ашиглан нисэх буудлын үйлдвэрлэлийн ахлах зохицуулагчаас өдөр тутам явуулдаг болсон. 
 

Цаашид зорчигч, үйлчлүүлэгчдэд нисэх буудлын үйлчилгээний танилцуулга, хил, гааль болон нислэгийн өдөр тутмын мэдээлэл, тогтмол хуваарийг нэг дороос хүргэх зорилгоор орчин үед өргөн хэрэглэгдэж буй андройд гар утас, iphone, ipad технологуудад зориулсан mobile application ирэх онд хийгдэж дуусна. Нисэх буудлын үйлчилгээ болон нислэгийн хуваарийг утасны программд оруулснаар дараах давуу талуудтай.
- Орчин үеийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх
- Үйлчлүүлэгчид өөрийн утас болон таблетаас нислэгийн  хуваарь түүний гүйцэтгэл, үйлчилгээний мэдээллийг үнэ төлбөргүй авах
- Мэдээллийн лавлах 1980-ийн ачаалал буурах
- Нисэх буудлын үйлчилгээг сурталчилах

                                   MOBILE APPLICATION CONTENT

ӨДӨР ТУТМЫН НИСЛЭГИЙН ЦАГИЙН ТӨЛӨВИЙГ ГАРГАХ

  • Явах нислэг
  • Ирэх нислэг

СЛОТЫН ПРОГРАММТАЙ ХОЛБОГДОХ

  • Тогтмол хуваарь гаргах

АЮУЛГҮЙН ҮЗЛЭГ

  • Аюулгүйн үзлэгээр орохдоо анхаарах зүйл
  • Гар тээшинд авч явахыг хориглох зүйлс
  • Хилээр нэвтрэх үед анхаарах зүйл болон хураагдсан зүйлийг авах тухай

НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ГАРГАХ

  • Тусгай үйлчилгээний танхимуудын танилцуулга
  • Такси үйлчилгээ
  • Ачаа, тээш баглаа боодлын үйлчилгээ
  • Ачаа хадгалах үйлчилгээ
  • Эмнэлгийн үйлчилгээ
  • Банкны үйлчилгээ /ATM/
  • Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ
  • Гар утасны үйлчилгээ
  • Валют солих цэгийн үйлчилгээ
  • Гээсэн олсон үйлчилгээ
  • Шаардлагатай утасны жагсаалт

ЗОРЧИГЧДООС САНАЛ ГОМДОЛ АВАХ

  • Үйлчлүүлэгчдийн санал гомдлыг хүлээж авах

ХИЛИЙН ШАЛГАНААР НЭВТРЭХ

  • Хилийн орох гарах хуудас бөглөх
  • Хүүхэдтэй явж байгаа бол анхаарах зүйл
  • Гадаад пасспортод тавигдах шаардлага

КАРГО

  • Гаалийн бүрдүүлэлт
  • Экспортлох 
  • Импортлох 
  • Тэмдэглэгээ 
  • Тусгай зөвшөөрөл 
  • Бараа хадгалах
Ухаалаг технологид суурилсан нисэх буудлын үйлчилгээ ба нислэгийн хуваарь  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх