Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбар бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлнэ

2017/05/01
Зам, тээврийн салбар бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлнэ

Зам, тээврийн салбарын шинэ бүтээн байгуулалтууд энэ хавар эхлэхтэй холбоотойгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахыг сайд Д.Ганбат өнөөдрийн шуурхай хуралдааны эхэнд онцоллоо.

 

УБТЗ ХНН нь ашигласан хаягдал техникийн тос, тосон материалаа уурын зууханд дахин ашигладаг. Энэ нь байгаль орчинд хор хохиролтой эсэхэд судалгаа хийж, өөр арга байдлаар дахин боловсруулалт хийж, хор хөнөөлгүй байдлаар ашиглах боломжийг судлах үүрэг даалгавар өгөв.

 

Мөн Автотээврийн үндэсний төвөөс нүүрсний тэээрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарт үзлэг шалгалт хийж, хуурамчаар дугаар авч байгаа тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг хатуу сануулав. Ингэснээр осол аваар гарч, хүний амь нас эрсдэх гэх мэт олон асуудлаас сэргийлэх ач холбогдолтой аж.  

 

Шуурхай хуралдааны төгсгөлд сайд Д.Ганбат “Салбарын бодлогыг хэрэгжүүлж байгаа яам бодит үр дүн гарган, эмх замбараагүй асуудлуудыг зөв зохион байгуулалтад оруулж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Тиймээс өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж, хэрэгжилт нь бодит үр дүнгээ өгөх хэрэгтэй гэдгийг хатуу анхаарууллаа. 

 

Зам, тээврийн салбар бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх