Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автозамын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт шалгалт хийж байна

2017/04/27
Автозамын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт шалгалт хийж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгогдож байгаа “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу олгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдан хяналт, шалгалт хийж байна.

 

Иймд нэр дурьдсан 564 тусгай зөвшөөрлийн хугацаа нь хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд Зам, тээврийн хөгжлийн яамны 101 тоотод энэ сарын 05-ны өдрийн дотор хандаж хяналт, шалгалтад хамрагдахыг зарласан байна.

 

Хяналт, шалгалтад хамрагдахаар ирэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ; Тусгай зөвшөөрөл; Тоног төхөөрөмж, машин механизмын гэрчилгээ; Татварын ерөнхий газраас 2013 оноос хойшхи татвар төлөлтийн байдлын тодорхойлолт; Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгэлтэй ажилчдын тодорхойлолт; Инженер, техникийн ажилчдын бүртгэл зэрэг бичиг баримт бүрдүүлж ирэх шаардлагатай аж. Дээрх заасан хугацаанд ирж чадавхиа тодорхойлуулаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх юм байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар буюу 62263197 дугаарын утсаар лавлах боломжтой.

 

Авто замын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт

 

Автозамын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт шалгалт хийж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх