Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид агаарын харилцааны талаар Хонг Конгт айлчлал хийлээ

2013/10/18

Агаарын харилцааны талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид, Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Тээвэр, орон сууцны газрын тээврийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хатагтай Кэнди Нип тэргүүтэй төлөөлөгчидтэй 2013 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонг Конгийн Засаг Захиргааны Онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудлаар уулзалт, хэлэлцээ хийв.

 

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонг Конгийн Засаг Захиргааны Онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж, Монголын талаас томилогдсон агаарын тээвэрлэгчийн нислэг гүйцэтгэх цэгийг Хонг Конг, дундын болон чанад орших цэгийг БНХАУ-ын болон Тайваны цэгүүдээс бусад чиглэлд, Хонг Конгийн талаас томилогдсон агаарын тээвэрлэгчийн нислэг гүйцэтгэх цэгийг Монгол Улс дахь цэг, дундын болон чанад орших цэгүүдийг хожим тодорхойлоход нээлттэй цэгүүд байхаар, нислэг гүйцэтгэх маршрутыг хоёр талын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд тусгайлан тогтоохоор тохиров. Зах зээлийн багтаамжийг нислэгийн давтамжаар тохирсныг хэвээр үлдээж, өмнө нь 8 удаа байсан давтамжийг зорчигч, ачаа хосолсон болон дан ачаа тээврийн нислэгийн 11 давтамж болгон нэмэгдүүллээ.

Тохиролцсон нислэгийн чиглэлд тухайн улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид хоорондоо, мөн хоёр талын болон гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг бүрдүүлсэн. Аялалын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг бүрдүүлснээр агаарын тээвэрлэгчдийн нислэгийн давтамж нэмэгдэж, агаарын хөлгийн суудал ашиглалт сайжирч, хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Монгол –Хонг Конгийн хооронд төдийгүй өөрийн аялалын дугаарыг болон гуравдагч улсын агаарын тээвэрлэгчийн аялалын дугаарыг хуваах зарчмаар гуравдагч улсаас зорчигч тээвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Хонг Конгийн төдийгүй Энэтхэг, Сингапур, Австрали зэрэг гуравдагч орны агаарын тээвэрлэгчидтэй өөрийн дугаараа хуваах зарчмаар Хонг Конгоор дамжуулан тухайн орноос зорчигч тээвэрлэх өргөн боломжийг нээж өгч байгаа онцлогтой.

Дээрх хэлэлцэн тохиролцсон асуудлуудаар хоёр тал Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж баталгаажууллаа. 

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид агаарын харилцааны талаар Хонг Конгт айлчлал хийлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх