Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс, Люфтханза Консалтинг хооронд харилцан ойлголцолын санамж бичиг байгуулав

2013/10/16

Монгол Улсын Зам, тээврийн яам, ХБНГУ-ын Люфтханза Консалтинг компани хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотноо гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт ХБНГУ-ын агаарын тээврийн арга туршлагуудаас суралцах боломж бүрдэж байгаа юм.

 Санамж бичгийн хүрээнд Люфтханза консалтинг компани нь Монгол Улсын Зам, тээврийн яаманд агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжсэн оновчтой бодлого тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх, одоо байгаа болон ирээдүйд бий болох агаарын тээврийн дэд бүтцийг зүй зохистой хөгжүүлэх, удирдан зохион байгуулах, ашиглах, үндэсний тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн олон улсын зах зээлд эзлэх байр суурийг сайжруулан нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

Люфтханза консалтинг компани нь дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн зөвлөх компаниудын нэг бөгөөд дэлхийн нэлээд олон агаарын тээврийн компани, байгууллагууд уг компанийн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа ихээхэн сайжруулж чадсан байна. Ялангуяа, агаарын тээврийн компанийн бүтцийн өөрчлөлт, хувьчлал, шинэ компанийн үйл ажиллагааны гараа, агаарын хөдөлгөөний стратегийг тодорхойлох, нисэх буудлын хувьчлал, агаарын тээврийн дэд бүтцийн баталгаажуулалт зэрэг чиглэлээр мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө үзүүлдэг.

 
Монгол Улс, Люфтханза Консалтинг хооронд харилцан ойлголцолын санамж бичиг байгуулав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх