Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Евразийг холбох автомашины анхны тээвэр

2016/08/15
Евразийг холбох автомашины анхны тээвэр

Мөнхийн хөрш байж ирсэн гурван улсын Төрийн тэргүүн нар өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо нэг ширээний ард уулзаж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. 

 

Ингэснээр Евразийг холбох транзит тээврийн бүтээн байгуулалт эхлэх боломж бүрдсэн юм. Монгол нь Оросын хувьд Азид гарах, Хятадын хувьд Европт гарах гол суваг. Харин Орос, Хятад хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар.

 

Ийм учраас Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар Хиагтын гурван улсын хэлэлцээрээс даруй 100 жилийн дараа буюу 2014 онд Тажикистаны нийслэл Душанбед уулзаж, Эдийн засгийн коридор байгуулахад санал нэгдсэн юм.

Тэгвэл Эдийн засгийн коридор байгуулах ажил нэг шатаар урагшилж, эхний авто замын транзит тээврийн туршилт өнөөдөр эхэлнэ.

 
БНХАУ-ын Тяньжин боомтоос ачаа ачсан автомашинууд Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, ОХУ-ын Улаан-Үд хотод хүрнэ. 
 

Олон улсын энэхүү ачаа тээврийг наймдугаар сарын 13-25-ны өдөр туршилтаар тээвэрлэнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Тяньжин боомт нь БНСУ, Япон Улсын далайн боомттой холбогддог учир ийнхүү транзит тээврийн замтай болох нь манай улсад эдийн засгийн өгөөжтэй. 

Нөгөөтээгүүр, төмөр замаар тээвэрлэсэн ачаа дунджаар нэг сарын дараа манай улсад ирдэг бол авто замаар тээвэрлэхэд үүнээс дөрөв дахин бага хугацаа зарцуулах юм байна.

Харин анхны туршилтын тээврийн бэлтгэл ажлыг Зам, тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төв “Монгол тээвэр нэгдэл” компанитай хамтран зохион байгуулжээ. Энэхүү тээвэрлэлт нь хамгийн наад зах нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирч, үйлдвэрлэл хөгжиж, ард иргэд ажлын байраар хангагдах нөхцөл ч бүрдэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

 

Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах нь гурван орны хөгжлийн стратегид ихээхэн тохирох үр дүн бөгөөд харилцан ашигтай хамтын ялалт хэмээн тодорхойлж болно.

Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн хэрэгжилт нь Монголд транзит боломжийг олгож, хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эрчим хүч болон уул уурхайн салбарыг ч шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байгаа билээ. 

 

Гурван улс хоорондын тээвэр, худалдаа нь Монгол Улсын эдийн засгийг дэмжих бөгөөд одоогийн тооцоолж байгаагаар Хятад, Оросын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байгаа юм.

 

Жилдээ 105 тэрбум ам.доллар эргэлддэг хоёр том гүрний дунд орших бид эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаанд оролцогч биш, санаачлагч, түүчээлэгч байх нь чухал хэмээн эдийн засагчид үзэж буй. Мөн энэ оны эхний улирлын байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 3.6 хувиар өсөж, 91.77 тэрбум юаньд хүрсэн.

Үүнээс гадна 2020 он гэхэд худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй юм. Тиймээс Монгол Улс хоёр тивийг холбосноор хангалттай ашиг олох боломжтой хэмээн үзэж байгаа аж.

 

Хятад, Оросын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байгаа.

 
 

Тэгвэл Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөжээ. Чиглэл бүр авто болон төмөр замаар холбогдох аж.

Тодруулбал, зүүн чиглэлд Эрээнцав- Чойбалсан- Баруун-Урт- Бичигтийг холбосон авто зам тавихаар яригдаж байна. Харин төмөр замын хувьд Чойбалсан-Хөөт-Бичигтийг дамжина гэдгийг Зам тээврийн сайд М.Зоригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон удаатай.

Баруун зүгт Арцсуурийн боомтоос урагш Хятадын Шинжаан-Уйгурын автономит орон руу чиглэсэн төмөр зам тавина. Ингэснээр авто зам нь Цагаан нуур-Өлгий-Ховд-Булганыг дайрах юм.

 

Эх сурвалж: ikon.mn

Евразийг холбох автомашины анхны тээвэр   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх