Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд зам тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ, дотоод аудит хийх, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, олон улсын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; агентлаг, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах; санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах,зам, тээврийн салбарт эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд зам, тээврийн хяналтын нэгж ажиллана.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын үйл ажиллагаа нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, яамны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах, төмөр зам, авто зам, усан замын болон агаарын тээвэр, авто тээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хяналт тавих, тус салбарын хууль тогтоомж, стандарт, норм нормативын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ. Энэ нь яамны бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох хуулиудын дагуу салбарын хэмжээнд хяналт шалгалт хийх, яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын хэмжээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах, хяналт тавих, төмөр зам, авто зам, усан замын болон авто тээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавихад чиглэгдэнэ. Энэ нь салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, харьцуулан судлах, гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагаар хангаж үнэн зөв, бодит мэдээллээр удирдлага, яамны аппарат, хэрэглэгч, иргэдийг хангах замаар хэрэгжинэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нутгийн захиргааны байгууллага, хяналтын бусад байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, иргэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.

 

Газар хэлтэс

Овог, нэр

Албан тушаал

Өрөөний утас

Дотуур дугаар

И-Мэйл хаяг

Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

1.      

А.Мөнхбат

Газрын дарга

51267199

108

Munkhbat.a@mrtd.gov.mn

2.      

Д.Баярмаа

Шинжээч

51263204

263204

bayarmaa@mrtd.gov.mn

3.      

Б.Гантөмөр

Шинжээч

gantumurb@mrtd.gov.mn

4.      

Н.Уугандулам

Ахлах мэргэжилтэн

uugandulam@mrtd.gov.mn

5.      

Э.Солонго

Мэргэжилтэн

solongo@mrtd.gov.mn

6.      

О.Нямхүү

Шинжээч

51267196

267196

nyamkhuu@mrtd.gov.mn

7.      

Л.Шинэчимэг

Шинжээч

shinechimeg@mrtd.gov.mn

8.      

У.Эрдэнэчимэг

Шинжээч

erdenechimeg.u@mrtd.gov.mn

9.      

Д.Батхүү

Мэргэжилтэн

21243404

243404

batkhuu@mrtd.gov.mn

 

 

 

Зам, тээврийн хяналтын хэлтэс

10.    

Д.Энх-амгалан

Хэлтсийн дарга

51263169

263169

enkhamgalan@mrtd.gov.mn

11.    

Ц.Батжаргал

Шинжээч

 

 

batjargalts@mrtd.gov.mn

12.    

Я.Ганцэцэг

Ахлах мэргэжилтэн

gantsetseg@mrtd.gov.mn

13.    

Х.Энэрэлсайхан

Мэргэжилтэн

enerelsaikhan@mrtd.gov.mn

14.    

Х.Итгэлт

Шинжээч

51263190

263190

itgelt@mrtd.gov.mn

15.    

М.Онон

Мэргэжилтэн

onon@mrtd.gov.mn

16.    

Б.Мөнхбаяр

Мэргэжилтэн

munkhbayar@mrtd.gov.mn

17.    

Г.Соёлмаа

Мэргэжилтэн

soyolmaa@mrtd.gov.mn

18.    

Э.Оюунтунгалаг

Шинжээч

51263198

263198

oyuntungalag@mrtd.gov.mn

19.    

П.Мөнхбат

Шинжээч

Munkhbat.p@mrtd.gov.mn

20.    

О.Чимгээ

Мэргэжилтэн

chimgee@mrtd.gov.mn

21.    

Н.Буянт

Ахлах шинжээч

buyant@mrtd.gov.mn

22.    

Ц.Санчирдорж

Мэргэжилтэн

sanchirdorj@mrtd.gov.mn