Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах замаар иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг хангах; агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцаа, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдаас иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь сайдыг иргэний нисэхийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, иргэний нисэхийн аюулгүй байдлын болон хялбаршуулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанд хамаарах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын стандарт, дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппарат, иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нь Сангийн яам, Батлан хамгаалах яам, иргэд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна. 

Газар хэлтэс

Овог, нэр

Албан тушаал

Өрөөний утас

Дотуур дугаар

И-Мэйл хаяг

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

1.      

Ч.Мөнхтуяа

Газрын дарга

51263172

110

munkhtuya@mrtd.gov.mn

2.      

Д.Бямбасүрэн

Мэргэжилтэн

51263172

263172

byambasuren@mrtd.gov.mn

3.      

У.Мөнхцэцэг

Зохион байгуулагч

munkhtsetseg.u@mrtd.gov.mn

4.      

Г.Лувсан-Одсэр

Мэргэжилтний ҮТОГ

luvsanodser@mrtd.gov.mn