Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зүтгүүрийн депо 17 ажилтнаа Казахстан, ОХУ-д сургахаар боллоо

2016/03/22
Зүтгүүрийн депо 17 ажилтнаа Казахстан, ОХУ-д сургахаар боллоо

Зам тээврийн сайд М.Зоригт УБТЗ-ын  Улаанбаатар татах хэсгийн ажилтай өнгөрөгч 7 хоногт  танилцах үеэрээ Хос дугуйн цехийн мастер Б.Наранбатад Сайдын шуурхай өөрийн биеэр очиж УБТЗ мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэдэг, сургадаг талаар тайлагнахыг үүрэг болгосон юм. Мастер Б.Наранбат Улаанбаатар татах хэсгийн 2016 оны Удирдах болон, инженер техникийн ажилчдыг сургах, мэргэшсэн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх нэгдсэн төлөвлөгөөний талаар Сайдын шуурхайд танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар татах хэсэг нь 2016 онд Казахстан болон ОХУ-д  доктор нэг, аспирантурт хоёр хүн, мэргэжил дээшлүүлэх курс болон туршлага судлуулахаар нийтдээ 17 хүнийг суралцуулахаар төлөвлөсөн. ЗТЯ-наас зохион байгуулдаг зөвлөх болон мэргэшсэн инженер бэлтгэх сургалтад таван ажилтныг сургахаар төлөвлөж байна. Түүнчлэн, Тээврийн дээд сургуулийн магистрын ангид мөн таван ажилтныг сургахаар төлөвлөсөн” гэдгээ хэлсэн юм.

Улаанбаатар татах хэсгийн Хос дугуйн цех нь 21 ажилтантай бөгөөд   үүнээс бакалаврын зэрэгтэй гурав, техникчээр төгссөн гурав, МСҮТ төгссөн тав, бүрэн дунд боловсролтой долоо, бүрэн бус дунд боловсролтой гурван ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдаас мэргэшүүлэхээр Тээврийн дээд сургуулийн захиргаатай ярьж тохирсон байна.

Сургалтын хүрээнд тус цехийн засварчин Д.Мэндбаярыг мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамруулах юм. Дашрамд дурьдахад, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 2006 онд ажилчдаа сургах журам баталсан. Энэ журмын дагуу аж ахуйн нэгж, алба, хэлтэс төв нь ажилчдаа сурган бэлтгэж байгаа ажээ. Замын даргын 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн А-39 тоот тушаалаар удирдах болон, инженер техникийн ажилчдыг сургах, мэргэшсэн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлан ажиллаж байгаа юм. 

Зүтгүүрийн депо 17 ажилтнаа Казахстан, ОХУ-д сургахаар боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх