Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2024/04/19
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" болгон зарласан.
 
Энэ хүрээнд баруун бүсийн зам, тээврийн салбарынхны анхны уулзалт, зөвлөгөөн, олон төрөлт тэмцээнийг энэ сарын 18-20-ны хооронд Ховд аймагт зохион байгуулж байна.
Зөвлөгөөний үеэр салбарын хууль тогтоомж, бодлого чиглэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цаашдын чиг хандлага, үүрэг оролцоог тодорхойлох олон асуудлыг хэлэлцлээ.
 
 
Энэ нь салбарын ажилтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн гарц шийдлийг олоход чухал ач холбогдолтой.
 
Цаашид энэхүү зөвлөгөөнийг говийн бүс болон зүүн, хойд бүсэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна.
 
 Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй баруун бүсийн уулзалт, зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн харъяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook