Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨМЖ

2019/11/02
ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан бөгөөд тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд эхний ээлжинд одоо байгаа 2 эгнээ авто замыг шинэчлэн сайжруулах ажлыг АХБ-ны зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна. Тус ажлыг гэрээний дагуу 2020 оны 06 дугаар сарын 30-нд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.
Энэ оны зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгавар болж, өвлийн улиралд автотээврийн хэрэгсэл түр замаар зорчих боломжгүй тул дээрх чиглэлийн авто замыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээж байна.
Авто замын барилга, засварын ажил бүрэн дуусаагүй бөгөөд даваануудыг ухаж намсгасан, далангийн өргөсөлт, өндөрлөгөө, суурь, хучилт, гүүр хоолойн ажлууд хэсэгчлэн хийгдсэн тул уг авто зам нь шинэ асфальтбетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе, далангийн үе болон хуучин асфальтбетон хучилттай замын хэсгүүдээс бүрдэж байна.


Иймд авто зам хэрэглэгч, жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, хурдаа тохируулан, замын тэмдгийн заалтыг мөрдөж, хөдөлгөөнд оролцох, /Нийт замын уртад анхааруулах, хориглох, заах тэмдгүүдийг байрлуулсан бөгөөд шулуун хэсэгт 50 км/ц хурдны дээд хязгаар, өндөр даваа, эгц уруу хэсэгт 30 км/ц хурдны дээд хязгаар, гүйцэж түрүүлэх хориотой, чулуу үсэрнэ, халтиргаатай зам зэрэг тэмдгүүдийг нэмэлтээр суурилуулсан болно/
2. Шороогоор зорчиж буй хэсэгт тоос босох, үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэхгүй байх,

3. Тус авто зам нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай болсон, мөн өндөр даваанууд дээр асфальтбетон хучилтгүй байгаа тул цас орж халтиргаа үүссэн үед хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох,

4. Хуучин хучилттай авто замуудад шинээр баригдсан зарим хоолойн түвшин өндөр байгаа тул хуучин асфальтбетон замаар зорчихдоо хурдаа тохируулна уу.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл бичих:

Нэмэх