Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

2018/07/16
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран 2018.07.03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг хуралд гадаад, дотоодын 2000 гаруй зочид төлөөлөгч оролцcон ба Засгийн газрын 2018 оны хуралдааны 21 дүгээр тэмдэглэлээр зочид төлөөлөгчдийг том болон дунд оврын автобусаар хангах асуудлыг тус яаманд үүрэг болгосон.

Энэ ажлын хүрээнд том оврын 35, дунд оврын 5 болон тусгай 4 нийт 44 тээврийн хэрэгслээр хурлын зочид төлөөлөгчдийг 2018.06.29-ны өдрөөс 2018.07.08-ны өдрийн хооронд нисэх буудлаас тосох, хурлын хөтөлбөрт заасан хуваарийн дагуу буухиа автобусаар хурал болж буй зочид буудал, бэсрэг наадам болон нисэх буудал руу хүргэн үйлчилж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тээврийн хэрэгслүүдийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ-ын 3 дугаар баазын зогсоолд байршуулан, гарах өдөр нь тухай бүр шалгаж, тээвэрлэлтийн аюулгүй байдал, соёл, чанарыг ханган ажиллалаа.

 

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх