Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улсын Засгийн газар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа.

2018/05/29
Монгол Улсын Засгийн газар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах   Улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа.

Индонез Улсын Бали хотноо зохион байгуулсан АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Тээвэр, холбооны сайд Тант Син Маунг нар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах  Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”- т гарын үсэг зурсан.

Энэхүү хэлэлцээр нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцид нийцүүлэн, хоёр орны нутаг дэвсгэрийн хооронд болон хилийн чанадад агаарын харилцаа тогтоох зохицуулалтыг тохирсон, олон улсын нийтлэг жишгээр байгуулсан, хоёр талын харилцааг зохицуулсан хэлэлцээр юм.

Хэлэлцээрт агаарын тээврийн байгууллагуудын томилгоо,  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, агаарын тээврийн байгууллагуудын нислэг үйлдэхэд мөрдөх багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамжийн тухай зохицуулалт, нисэх буудал, холбоо навигацийн тоног төхөөрөмжүүд ашиглахтай холбогдуулан ашиглагчдад ногдуулах хураамж зэргийг тусгасан.

            Энэхүү хэлэлцээрт тал бүрээс томилогдсон агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, тээвэрлэлтийн багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамж,ашиглагчдад ногдуулах хураамж, валют шилжүүлэх, орлого гуйвуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Мөн нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нисэхийн мэргэжлийн ажилтнуудын үнэмлэх, гэрчилгээг харилцан зөвшөөрөх, статистик мэдээллээр хангах, агаарын хөлгийн түрээс зэрэг агаарын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтаас гадна хэлэлцээрийг хэрэглэх, хүчин төгөлдөр болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх уулзалт хийх, маргаан шийдвэрлэх зохицуулалтуудыг тусгасан.

            Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар агаарын тээврийн байгууллагууд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалт, борлуулалтын сүлжээ, үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагааны ижил түвшний шаардлагыг ханган, өөрсдийн нислэгийн сүлжээгээр дамжуулан нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, хоёр орны хооронд гүйцэтгэх нислэгийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, дамжин нисэх боломжтой эрх зүйн зохицуулалт бүрдэнэ.    

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

Монгол Улсын Засгийн газар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх