Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Транзит Монгол-2017" амжилттай зохион байгуулагдаж байна

2017/04/07
"Транзит Монгол-2017" амжилттай зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Транзит Монгол-2017” форумыг нээж үг хэллээ.

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!, Хатагтай, ноёд оо! Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс санаачлан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй “Транзит Монгол-2017” форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

“Улаанбаатар төмөр зам”-ын Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1110 км төмөр замын шугам нь Ази-Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридорын нэг хэсэг болохын хувьд сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа БНХАУ-аас ОХУ, Европ руу болон эсрэг чиглэлийн ачаа урсгалыг Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэх, дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс дэвшүүлэн ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд дамжин өнгөрөх чингэлгийн шилжүүлэн ачилтын тарифыг 70 хувь, тээврийн тарифыг 15 хувиар бууруулж бусад коридоруудтай өрсөлдөхүйц түвшинд хүргээд байгаагаас гадна тарифын уян хатан бодлогын хүрээнд ачааны хэмжээнээс хамаарсан нэмэлт хөнгөлөлтүүдийг санал болгож байна.

Мөн хил нэвтрэлтийг хялбарчлах, дамжин өнгөрөх хугацааг бууруулахаар техникийн болон зохион байгуулалтын олон арга хэмжээ авч ажилласны дүнд дамжин өнгөрөх хугацааг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд 26 хувиар, ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 27 хувиар хурдасгаж хил нэвтрэлт, шилжүүлэн ачилтыг 6 цагт багтаан гүйцэтгэж байна. Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачаа, ялангуяа чингэлгийн буухиа галт тэрэгний тоо сүүлийн 3 жил дараалан өссөн үзүүлэлттэй байгаа нь дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын уян хатан бодлогыг сайжруулах, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридорыг цогцоор нь уялдаатай хөгжүүлэх чиглэлээр коридорт оролцогч БНХАУ, ОХУ-ын болон бусад орны төрийн байгууллагууд, төмөр замууд, хил, гаалийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж дамжин өнгөрөх тээвэрлэлтийн илүү таатай нөхцөлийг бүрдүүлж ажиллах болно гэдгийн энд дурдахад таатай байна.

 

Та бүхний ачаа Монгол Улсын нутгаар богино хугацаанд, хямд тарифаар саадгүй шуурхай дамжин өнгөрөх болно. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

"Транзит Монгол-2017" амжилттай зохион байгуулагдаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх