Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шинээр хэвлэгдсан нормууд

2017/03/07

 Зам, тээврийн салбарын норматив, баримт бичгийг боловсронгуй болгох сангийн хөрөнгөөр Зам тээврийн сайдын 37, 186, 187, Сангийн, Зам тээврийн сайдын хамтарсан 152/101, Зам тээвэр, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 182/А195, Зам тээврийн хөгжлийн сайдын 42 дугаар тушаалаар батлагдсан дараах норм дүрмүүд шинэчлэгдэн хэвлэгдэж гарлаа. Үүнд:

 

1.  “Авто зам, гүүрийн арчлалт, засварын ажлын зардлын суурь норм” ЗЗБД 84-021-2016

 

2.   “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд үнийн индекс тооцох техник технологийн заавар” ЗЗБНбД 81-014-2016

 

3.   “Авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, онцгой ажлуудыг гүйцэтгэх хугацааны норм” ЗЗБНбД 41-010-2016

 

4.  “Төмөрбетон гүүр, хоолойн барилгын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм” ЗЗБНбД 83-016- 2016

 

5.  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” ЗЗБНбД 15-002-2016

 

6.  “Авто зам, замын байгууламжийн арчлалт засварын зохион байгуулалтын техникийн дүрэм” ЗЗБНбД 41-011-2016

 

7.  “Авто замын барилгын ажлын төсвийн жишиг норм” ЗЗБНбД 83-017-2016

 

8.  “Авто замын барилгын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм” ЗЗБНбД 83-015-2016

 

Дээрх норм ба дүрмүүдийг шинэчлэн боловсруулахад оюун ухаан, авьяас билгээ дайчлан ажилласан авто замын салбарын Зөвлөх инженерүүд болон инженер техникийн ажилтан та бүхэнд нийт авто замчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

 

Санал хүсэлтийг ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням gerelnyam@mrtd.gov.mn, ЗТХТ- ийн мэргэжилтэн Д.Базарсад d.bazarsad@rtdc.gov.mn  хаягаар хүлээн авна.

Доорх хаягаар ирж худалдан авна уу. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, “ЗТХТ” ТӨҮГ-ын байр 108 тоот, Т.Эрдэнэцэцэг. Утас: 99283904

 

 

Шинээр хэвлэгдсан нормууд  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх