Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Батбаяр: Онцгой нөхцөлд шуурхай ажиллалаа

2016/11/15
Д.Батбаяр: Онцгой нөхцөлд шуурхай ажиллалаа

Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч шөнө хөдөө орон нутгийн чиглэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд арваннэгдүгээр сарын 13-нд Авто зам, замын байгууламж түр хаах тухай 82 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу Авто тээврийн үндэсний төвөөс улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг арваннэгдүгээр сарын 13-ны 13.00 цагаас өнөөдрийн 10.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосон.Өнөөдөр 10.00 цагаас эхлэн бүх чиглэлд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

-Хөдөлгөөнийг хаах үед хэчнээн тээврийн хэрэгсэл замд явж байсан бэ?

-Монгол Улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг сайдын тушаалын дагуу Замын цагдаагийн албатай хамтран зогсоосон. Хөдөлгөөнийг хязгаарласан тээврийн хэрэгслийн нийт 947 зорчигчийг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Мөн улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй зогсоосон.

Хөдөлгөөнийг хязгаарласан тээврийн хэрэгслийн нийт 947 зорчигчийг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулан, буудалд хоноглуулсан.

-Аль чиглэлд хамгийн олон зорчигч саатсан бэ?

-Шийдвэр гарахаас өмнө тээвэрлэлт гүйцэтгэж байсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, гурван суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч байрлуулж бусад 743 зорчигчийг зочид буудалд тус тус хоноглуулах арга хэмжээг авч ажилласан. Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хот руу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хот руу, 42 зорчигчийг Орхон аймаг руу тус тус нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан.

-Цаашид улс, хот хоорондын тээвэрлэлт хэвийн үргэлжлэх үү?

-Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр өнөөдөр зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуургатай. Салхины хурд 5-10 метр секунд хүрэх төлөвтэй байгаа. Иймд иргэддээ хэлэхэд хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Түүнчлэн авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Д.Батбаяр: Онцгой нөхцөлд шуурхай ажиллалаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх