Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016/10/17

 

Огноо: 2016 оны 10-р сарын 17

 

Тендер шалгаруулалтын нэр: Жаргалтхаан - Чингис хот чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын их засварын ажил. /I-р ээлжийн 17 км/

 

Тендер шалгаруулалтын дугаар: XII.1.2.2/006

 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралт “XII.1.2.2 Жаргалтхаан - Чингис хот чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын их засвар /Хэнтий/”-ын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж хэмжээ нь 2,500,000,000.00 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500,000,000.00 /таван зуун сая/ төгрөг.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан, татварын байгууллагын тодорхойлолт.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Авто замын барилга болон их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын 3.7.1.1.3 болон 3.7.4.1-т заасан зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү буюу 75,000,000.00 /далан таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн, 11.30 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам 202 тоот, Хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн

хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүн

Утас-62263192, факс- 11312315

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх