Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2016/08/22
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА,  ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН  ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

Улсын чанартай авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санд шинээр ашиглалтад орсон зам, замын байгууламжийг бүртгэх, баяжилт хийх, авто замын барилга, засварын ажлыг төлөвлөхөд мэдээллээр хангах зорилгоор зам барилгын ажлын Гүйцэтгэгч байгууллагууд холбогдох журам, зааврын дагуу батлагдсан маягтаар авто зам, замын байгууламжийн паспорт, картыг хөтөлж Зам, тээврийн хөгжлийн яам болон “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т хүлээлгэж өгдөг.

 

Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын актад замын паспорт, гүүрийн картыг архивд хүлээлгэж өгөх хугацааг заадаг. Гэтэл зарим Гүйцэтгэгч байгууллагууд мэдээллийн сангийн үндсэн мэдээлэл болох паспорт, картыг хүлээлгэж өгөхгүй хугацаа алдсанаас бүртгэл мэдээллийн санд зохих өөрчлөлт, баяжилтыг хийх боломжгүй болох, авто замын сүлжээг хөгжүүлэх, хэтийн болон ойрын хугацааны төлөвлөгөө боловсруулах, авто зам, гүүрийн барилга, засвар, арчлалтын ажлын дараалал тогтоох, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангахад хүндрэл учирч байна.

 

Иймд улсын комиссын акт гарсан боловч одоог хүртэл замын паспорт, гүүрийн картыг хүлээлгэж өгөөгүй байгаа Гүйцэтгэгч байгууллагууд замын паспорт, гүүрийн картыг шаардлага хангахуйц байдлаар гаргаж, Зам, тээврийн хөгжлийн төвийн Замын хяналтын хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхийг анхааруулж байна.

 

Цаашид авто зам, замын байгууламжийн паспорт, картыг хүлээлгэж өгөөгүй объектуудын актыг баталгаажуулахгүй, архивд материал хүлээж авахгүй байх, барьцаа хөрөнгийг суллахгүй байх зэрэг төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авахыг анхааруулж байна.  

 

Замын паспорт, гүүр, хоолойн карт хөтлөх заавар, холбогдох маягтыг хавсаргав.

1. Замын паспорт, гүүр, хоолойн карт хөтлөх зааварийг ЭНД ДАРЖ татаж авна уу. 

2. Холбогдох маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх