Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Бүгд Найрамдах Чех улстай өргөн хүрээнд хамтран ажиллана

2016/08/11
Бүгд Найрамдах Чех улстай өргөн хүрээнд хамтран ажиллана

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.  Хоёр талын уламжлалт найрсаг харилцааны талаар талууд байр сууриа илэрхийлээд тээврийн салбарт шинэ түвшинд хамтарч ажиллах талаар харилцан санал бодлоо солилцсон юм.

 

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхээр тусгагдсан байдаг байдаг бөгөөд Чехийн талаас ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх цогц хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэхээ илэрхийлсэн байдаг. Тиймээс хоёр улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулахад бэлэн болсныг дурдаад тохиромжтой хугацаанд дээрх хэлэлцээрийг байгуулахаар тогтжээ.

Сайд Д.Ганбат Тянжин-Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн олон улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг удахгүй эхлүүлэх гэж байгаа талаар танилцуулж цаашид тээврийн маршрутыг Европын холбоо болон Чех хүртэл өргөжүүлэн, хөгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэв. Мөн төмөр замын техник технологийн чиглэлээр БНЧУ-ын аж ахуй нэгжүүдийн “нөү-хау”-г Монголд нэвтрүүлэхэд хоёр талын төмөр замын тээвэрлэлт болон дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал ач холбогдолтой талаар санал нэгдсэн юм. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөгжүүлэхэд хувийн хэвшилтэй уялдаа холбоотой ажиллаж, тэднийг холбох асуудал чухал гэдгийг талууд онцоллоо.

 

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат “БНЧУ-тай зөвхөн зам, тээврийн салбараар хязгаарлалгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Нийлүүлэлтийн хэлхээний уулзвар бүрт тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийлүүлэлт, хэрэгцээ, илгээгч, хүлээн авагчийг хооронд нь холбох хэрэгцээ шаардлага чухал байна” хэмээн тодотгов.

Элчин Сайд Ивана Гроллова улс орны эрх ашиг, хүн амын хэрэгцээ шаардлага хангасан чухал асуудлуудыг өндөр түвшинд, өргөн хүрээнд харж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлээд “Хоёр орны хамтын ажиллагааг тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаас дэмжиж, санал болгосон асуудлуудыг судалж, ажил хэрэг болгон, хамтран ажиллах болно” гэлээ.

Бүгд Найрамдах Чех улстай өргөн хүрээнд хамтран ажиллана  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх