Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТЯ-ны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно

2016/02/25

БНСУ-ын Пусан хот-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж байгаа талаар Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасангаас тодрууллаа.

-Пусан-Улаанбаатарын чиглэлд шинэ нислэг нээгдэж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Өнгөрөгч оны 10 дугаар сард Туркт болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр хийсэн уулзалт хэлэлцээрээр энэ чиглэлд нислэг үйлдэхээр БНСУ-ын талтай тохиролцсон.

-Нислэгийг хэдийнээс, ямар авиа компани үйлдэх вэ?

-2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон. БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм.

 

-Шинэ нислэг нээгдэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр онгоцны тийзийн үнэ буурах магадлалтай гэж харж байна. Одоогоор Монгол, Өмнөд Солонгосын хооронд “KAL”, манай МИАТ компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ шинэ нислэг хоёр дахь нь болж байгаа юм.

-Цаашид МИАТ компани шинээр нислэгийн чиглэл нээх төлөвлөгөө бий юу?

-2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкокын чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байна. 

ЗТЯ-ны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх