Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Далайн тээвэр болон далайн боомтын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа

2015/10/28
“Далайн тээвэр болон далайн боомтын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа

БНСУ-ын “KOICA” Олон улсын байгууллагаас “Далайн тээвэр болон далайн боомтын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан Гүрж, Азербайжен, Шри Ланка, Мяньмар зэрэг 8 орны Далайн захиргаа болон Боомтын удирдлагын ахлах, удирдах түвшний албан тушаалтнуудад өөрийн орны далайн тээврийн салбарыг танилцуулах, харилцан туршлага солилцох боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгосон бөгөөд Монгол Улс анх удаагаа оролцсон билээ.  Тус сургалтад Монгол Улсаас Далайн захиргааны мэргэжилтэн, III зэргийн далайчин С.Наранцэцэг амжилттай оролцоод ирсэн байна. Тэрбээр “Би БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын институтыг 2014 онд Хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженерийн мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа эх далайд 10 сар дадлага хийн 3-р зэргийн далайчны дипломыг гардан авсан. Одоо ЗТЯ-ны харьяа Далайн захиргаанд ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрт БНСУ-ын Пусан, Ёосү, Инчон, Улсан зэрэг боомтуудын үйл ажиллагаатай танилцах нөхцөл боломжоор хангаж өгсөн явдалд сургалтанд оролцсон орнуудын төлөөллүүд сэтгэгдэл өндөр байсан. Инчеоны боомтын хувьд “Ухаалаг логистикийн систем”-ийг боомтын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь бусад боомттой харицуулахад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт авчирсан үлгэр жишээ шийдэл байсан. Мөн “Ногоон орчин” уриан дор байгаль орчинд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг сонгон хэрэглэж байгаа нь маш их онцлогтой санагдсан. Түүнчлэн далайн салбарын тэргүүлэгч орон болох БНСУ-ын Далайн тээврийн салбарын мэргэшсэн доктор, профессор, далайн салбарын нэр хүнд бүхий компанийн удирдлагуудаас лекц сонсож, сонирхолтой яриа өрнүүлсэн нь цаашдаа өөрийн улсын далайн тээвэр, боомтын ашиглалтанд нэвтрүүлж ажиллах, далайд гарцтай давуу талаа бүрэн ашиглаж, далайн салбараа  хөгжүүлсэн орнуудаас үлгэр дууриал авч, харилцан мэдээлэл солилцох сайхан туршлага болсон” хэмээн сэтгэгдлээ ярилаа. 

“Далайн тээвэр болон далайн боомтын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх