Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын Тээврийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2012/11/23

Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Тээврийн институттэй хамтарсан “Тээврийн салбарын хөгжил,туршлага” сэдэвт хамтарсан семинарыг зохион байгууллаа.

Семинарт тээврийн салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн зорилтын талаар талууд харилцан мэдээлэл солилцож, туршлага хуваалцах зорилготой. БНСУ-ын Тээврийн институтын ерөнхийлөгч доктор, ноён Ким Гюн Чул тэргүүтэй 12 эрдэмтэн БНСУ-ын тээврийн салбарын хөгжлийн туршлагыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн юм.

БНСУ-ын Тээврийн институтын бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд тээврийн салбарыг хөгжүүлж ирсэн туршлагаараа тэргүүлдэг мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллагатай манай Зам, тээврийн яам цаашид нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ зорилгоор Тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр/2012.11.23/ гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Тээврийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх