Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азийн автомашины дахин боловсруулалт эрхлэгчдийн VII форум манай улсад боллоо.

2014/11/28
Азийн автомашины дахин боловсруулалт эрхлэгчдийн VII форум манай улсад боллоо.

Механик, Тээврийн сургууль, Монголын автомашины ресайкл (дахин боловсруулалт)-ийн нийгэмлэг хамтран 2014 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Азийн автомашины дахин боловсруулалт эрхлэгчдийн VII форумыг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр зохион байгууллаа.

Форумыг нээж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан автотээврийн салбарын өнөөгийн байдал, автомашины дахин боловсруулалтын чиглэлээр авах арга хэмжээ болон форумын үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ. Тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, холбогдох мэргэжилтнүүд форумд оролцлоо.

Уг форумд Хятад, Солонгос, Япон улсын төлөөлөгчид оролцсон байна. Монголын автомашины ресайклийн нийгэмлэг, Япон, Солонгос, Хятад улсын автомашины дахин боловсруулалт эрхлэгч төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлийхэн автомашины дахин боловсруулалтын чиглэлээр хийсэн ажлын тайлан, автомашины сэлбэг хэрэгсэл, эд анги, хөргөлтийн шингэн зэргийг экологи болон хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашигтайгаар дахин боловсруулах технологийн талаар илтгэл тавилаа.

Азийн автомашины дахин боловсруулалт эрхлэгчдийн VII форум манай улсад боллоо.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх