Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛ УЛС ГАЗАРЗҮЙН БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛАА АШИГЛАН, ХӨГЖИХ ЁСТОЙ

2019/11/23
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛ УЛС ГАЗАРЗҮЙН БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛАА АШИГЛАН, ХӨГЖИХ ЁСТОЙ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж, жил бүр зохион байгуулагддаг “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтад албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан чуулга уулзалтын үеэр “Тээвэр-Евразийн интеграцчлалын үндэс” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцов. Тэрбээр Ази, Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг болохыг онцлоод, ОХУ, БНХАУ болон Ази, Европын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн хооронд хийгдэх болон бүс нутаг, Евразийн хооронд хийгдэж буй тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжин өнгөрүүлэх, бүс нутгийн тээвэр логистикийн системд идэвхтэй холбогдох, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудыг харилцан уялдаатай хөгжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улс Евразийн тээврийн сүлжээний салшгүй нэгэн хэсэг байж, идэвхтэй, итгэлтэй, санаачилгатай түнш байх болно хэмээн тэмдэглэн хэллээ.

ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд тээврийн салбарын тоон систем, цахим шилжилт, Евразийн бүс нутгийн төмөр зам, авто зам, автотээвэр, усан замын тээвэр, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар салбар хэлэлцүүлгүүд өрнөв. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтран хэрэгжүүлэх, шинэ боломжуудын талаар санал солилцож, хэлэлцэв. Түүнчлэн орчин үеийн техник технологи, тээврийн салбарын чиг хандлага, бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан санхүүжилтийн шинэ арга барил, байгаль орчинд ээлтэй тээвэр логистикийн ухаалаг систем, тоон технологийн шилжилт, тоон технологид суурилсан тээврийн нэгдсэн системийн талаар олон шинэ технологийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛ УЛС ГАЗАРЗҮЙН БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛАА АШИГЛАН, ХӨГЖИХ ЁСТОЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх