Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР-НАЛАЙХЫН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2019/11/04
УЛААНБААТАР-НАЛАЙХЫН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр /2019.11.04/ нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс, нийслэл, дүүргийн иргэд оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ жил Нийслэлчүүдийн хувьд Монгол Улсын анхны хурдны авто зам, Яармагийн шинэ гүүрийн барилга, мөн хуучин гүүрийн засварын ажил, Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг барьж ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтын жил тохиож буйг онцлоод энэ оны 1 дүгээр сард холбогдох албан тушаалтнуудад Налайхын замыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тухай үүрэг өгч, үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан маш сайн ажиллаж энэ онд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Энэ ажилд сэтгэл зүрхээ зориулан ажилласан бүх хүнд талархал илэрхийлье хэмээгээд энэ авто зам нь хурдны зам биш тул замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, хөдөлгөөнд оролцохыг ард иргэддээ анхааруулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан анх 1956 онд БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу баригдаж, 1959 онд ашиглалтад орсон, өдгөө 60 жилийн түүхтэй Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ онд багтаан хөдөлгөөнийг нээлээ. Энэ жил цаг уурын бэрхшээлээс шалтгаалж 29 хоногийг алдсан ч манай авто замчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд төлөвлөсөн хугацаандаа зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна. Ирэх жил явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, хяналтын камер, замын хашлага, далангийн хамгаалалт, 4 сантиметрийн өнгөн асфальт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа буюу ирэх оны 6-7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан замын нээлтэд хэлсэн үгэндээ санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд цаг уурын ямар ч нөхцөлд бүх хүчээ дайчлан ажилласан нийт гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэлээ. Мөн тэрбээр, энэ зам бол хөгжлийн зам, мөн эрүүл мэндийн зам юм хэмээн тодотгов. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэл дугуйн аялал хийх боломжтой болж байгаа юм.

УЛААНБААТАР-НАЛАЙХЫН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх