төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж

2019/10/07
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 ЗӨВЛӨМЖ

Баримт бичгийн жагсаалт

Тайлбар

1

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах/.

Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 226 дугаар тушаалын гуравдугаар хавсралтын дагуу тусгай зөвшөөрлийн ажил, үйлчилгээний төрлийг тодорхой дурдах.

2

Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

Гэрчилгээний хуулбар.

3

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Шийдвэр гарсан тохиолдолд.

4

Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан Төмөр замын тээврийн тухай хуульд заасан бусад баримт бичиг.

Техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл.

 

-Компанийн танилцуулга;

 

-Технологи аргачлал;

 

-Ажил гүйцэтгэх төлөвлөгөө;

 

-Ажиллах хүчний тооцоо;

 

-Машин механизмын тооцоо;

 

-Ажлын төсөв /машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хэрэгцээ/.

Эзэмшилдээ байгаа төмөр замын объект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд хуулбар

 

Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд хуулбар

 

Машин механизмын гэрчилгээний хуулбар

5

Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.

Барилга байгууламж дотор тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах тохиолдолд.

6

Төрийн захиргааны төв байгууллага өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу дараах нөхцөл байдлыг шалгаж шийдвэр гаргана

Төмөр замын тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилт, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан эсэх;

-Төмөр замын багц дүрэм;

-Стандарт;

-Техникийн шаардлага;

-Холбогдох баримт бичиг, тодорхойлолт.

Дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, зааврын бүрдлийг хангасан эсэх;

-Технологи аргачлал:

-Ажил гүйцэтгэх заавар;

-Хяналт, шинжилгээ хийх заавар;

-Ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилга.

Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх.

-Гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ, гүйцэтгэлийн эсвэл ашиглалтад оруулах комиссын актын хуулбар;

-Санхүүгийн тайлан;

-Татварын газрын тодорхойлолт;

-Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт;

-Инженер техникийн ажиллагсдын мэргэжлийн диплом, сертификат, ажлын туршлага, гэрээ ба нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

         

 

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх