Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам

2019/12/13

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам нь Завхан аймаг дахь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг авто зам юм.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500.0 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр БНХАУ-ын Эксим банктай тохиролцож, Засгийн газрын 2017 оны 132 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус яамнаас уг авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийг Сангийн яам болон Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын ирүүлсэн чиглэлийн дагуу 3 аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК-тай шалгарч барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2018 онд байгуулсан хэдий боловч тус онд уг төслийн хяналтын зөвлөх үйлчилгээний зардлын хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй тул зам барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон.

Энэхүү авто замын барилгын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавих зөвлөхийн үйлчилгээний зардлыг 2019 оны Улсын төсвийн урсгал зардалд тусгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж, зөвлөхөөр шалгарсан "Мөнхөд ашдын зам" ХХК-тай 2019.06.05-ны өдөр гэрээ байгуулсан. Туслан  гүйцэтгэгч “Түм арвижих” ХХК нь ПК0+000-ПК28+110 хүртэл 28.11 км, “Арж роуд” ХХК нь ПК28+110-ПК64+480 хүртэл 36.37 км авто замын барилгын ажлыг тус тус хийж гүйцэтгэж байна.

Тус яамны зүгээс 2019 оны 05 дугаар сарын 23 -ны өдөр улаан шугамыг гүйцэтгэгч компанид хүлээлгэн өгсөн бөгөөд 2019 оны 06-р сарын 07-ны өдөр авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгч компанид өгсөн. 

Талбай дээр 133 машин механикм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 229 дүгээр тушаалаар авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны дээрх чиглэлийн 67 км авто замыг 2019 оны 07 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, барилгын ажлыг гүйцэтгэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 34.5 хувьтай байна. 

Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх