Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

2019/08/27
УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН НАЛАЙХЫН ЗАМД АЖИЛЛАЛАА

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Гачууртаас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Төслийн удирдагчийн өгсөн мэдээллээр нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байгаа бол цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хоцрогдол 4.7 хувьтай байна. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан ажлын саатал гарч байгаа хэдий ч 10 дугаар сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтон хучилтаа дуусгаж, тухайн сарын 25-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломж бүрдэнэ гэдгийг ерөнхий гүйцэтгэгч Синохидро ХХК-ийн төслийн удирдагч, салбарын сайдад амлалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан графикийн дагуу, ажлын гүйцэтгэл, замын чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа хатуу анхаарч ажиллан, төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү замыг Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалт хэмээн онцолж, ихээхэн анхаарал хандуулж байгааг сануулав.

Гачууртаас-Налайх, Чойрын уулзвар чиглэлийн 20.9 километр авто замын Ерөнхий гүйцэтгэгчээр Синохайдро Корпорейшн Лимитед компани, туслан гүйцэтгэгчээр Дардан говь ХХК, Тэгш плант ХХК, Гашууны гол ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Төслийн хүрээнд зорчих хэсгийн өргөн 16 метр, 10 сантиметр зузаан асфальтобетон хучилттай, далангийн өргөн 24-26 метр, зааглах хашлага, хөвөөтэй, Хөлийн голын 20.75 метр 1 ширхэг гүүр, 4 ширхэг нүхэн гарц хийгдэх юм. Мөн 33 цэгт ус зайлуулах хоолой, 5.1 километр тутамд явган хүний зам болон дугуйн зам, явган хүний гүүр 5 ширхэг, 7 байршилд нийтийн тээврийн зогсоол, 2 цэгт 2 түвшний огтлолцол, нэг түвшний уулзвар 10 цэгт, нийт авто замын дагуу гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугам зэрэг инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлууд хийгдэж байна.

Энэхүү авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто зам бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамрагддаг ба зүүн болон өмнө бүсийн аймгууд болон Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбох гол гарц болдог хөдөлгөөний эрчим ихтэй зам юм.

УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 20.9 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх