Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2019/08/04
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, яруу алдарт ган замчид ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Анх 1949 онд Улаанбаатар-Налайхын уурхай чиглэлийн 43 километр төмөр замыг барьсанаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхэн замнал эхэлсэн бөгөөд өдгөө Ази, Европыг холбосон 1800 километр төмөр замтай Монгол Улсын тээврийн хамгийн том салбар болтлоо өргөжин хөгжжээ. Тус байгууллагынхан жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт төмөр замчдын мэргэжлийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 70 жилийн ойн баяр нь давхар тохиож, баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

Ойн баярын жагсаал, хөдлөх бүрэлдэхүүний үзүүлбэр зохион байгуулагдсан бөгөөд жагсаалд Улаанбаатар зангилааны бүх салбар нэгжүүд оролцлоо.Түүнчлэн ойн баярын хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт болж, ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилчид Төрийн дээд одон медаль болон, салбарын шагнал хүртэв. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 70 жилийн хугацаанд 14 Хөдөлмөрийн баатар, 29 Гавьяат цолтон төрүүлсэн байдаг бол энэ жил дахин нэг Хөдөлмөрийн баатар, 2 Гавьяат тээвэрчин шинээр мэндэллээ.

Баярын хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, Оросын төмөр замууд НХН-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч А.С.Мишарин тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. Хурлыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үг хэлсэн бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны хөгжлийн түүчээ байсаар ирсэн төдийгүй цаашид ч энэ эрчээрээ Монгол Улсын тээврийн тэргүүлэх салбар байх болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд 70 жилийн ойн баярын түүхт энэ мөчийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

Газарт гагнагдаж, тэнгэрт тэтгэгдсэн, ган замчдын яруу алдар бадартугай!

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх