Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ

2019/07/17
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ

Зам, тээврийн салбар 2019 оны эхний хагас жилийн байдлаар хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна.

АВТО ЗАМЫН САЛБАР

  • Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км монголын анхны хурдны авто замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авав.
  • Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 16 аймгийн төвийг нийслэлтэй холбож, үлдсэн 5 аймгийн төвийг холбохоор төлөвлөн, дээрх чиглэлийн дагуух авто замуудын барилгын ажлыг эхлүүллээ.
  • Завхан аймгийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам
  • Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил
  • Тосонцэнгэлийн 4 замын уулзвар – Нөмрөг – Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам
  • Байдрагийн гүүр – Алтай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам
  • Тосонцэнгэл – Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам

Улсын болон нийслэлийн авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто зам, замын байгууламжийн засварын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Яармагийн 260 у/м шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах
  • Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн, шинэчлэх ажил.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км авто зам, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км авто зам, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км тусгай зориулалтын авто замын төслүүдийг концессоор барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар эрх бүхий этгээдтэй гэрээний хэлэлцээрийг хийж байгаа бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН САЛБАР

Аймгийн төвүүдэд техникийн хяналтын үзлэгийн төв, автобуудал, зам дагуух үйлчилгээний цогцолборыг байгуулж, ашиглалтад оруулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнд:

  • Завхан аймгийн автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга
  • Увс аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгын ажил
  • Баян-Өлгий аймгийн техникийн хяналтын үзлэгийн төв, автовокзалын барилгын засвар
  • Баянхонгор аймагт автобуудал, замын дагуух үйлчилгээний цогцолборын барилга
  • Булган аймгийн Рашаант сумын нутагт замын дагуу үйлчилгээний цогцолборын барилга
  • Монгол Улс Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос улсуудтай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан, тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

  • Авто зам дагуух үйлчилгээний барилга байгууламжийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Гашуунсухайт боомт болон Цогтцэций суманд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулж, шинэ шатанд гаргах үүднээс туршилтын чингэлэгт тээврийг явуулж эхэллээ.

Автотээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд:

  • “Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”
  • “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай” Монгол улсын Засгийн газар, Унгар, Литва, Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман улсуудтай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байна.
  • Монгол Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 2018 онд Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР

  • Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын барилга, байгууламжийн ажил дуусгавар болж, менежментийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Грек, Азербайжан улсуудтай “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Дээрх хэлэлцээрүүдийг байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна цаашид Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах зохицуулалтыг бүрдүүлэх юм.

  • Алслагдсан бүс нутаг болон сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг хүргэх, нисэх буудлын үйлчилгээг тогтворжуулах зорилгоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Мөн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан”, Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг засварлан, шинэчлэх ажил хийгдэж байна.

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВЭР

  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын төслийг хэрэгжүүлж эхлэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгав.
  • Усан зам, далайн тээврийн салбарын хууль эрх зүйн орчныг сайруулах зорилтын хүрээнд “Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барив.
  • Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 32,4 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 16,34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Бүс нутгийн логистикийн төвийг барилгын ажлыг хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлэв.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх