төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол

ФРАНЦ УЛСТАЙ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

2019/06/19
ФРАНЦ УЛСТАЙ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд Монгол Улс, БНФУ хооронд эртнээс найрсаг харилцаатай явж ирсэн төдийгүй өдгөө энэ харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлаг зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Цаашид, эдийн засгийн салбарын нэгэн чухал хөдөлгөгч хүч болсон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр идэвх гарган ажиллах, мөн уг салбарт францын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав. Түүнчлэн 2016 онд дуусгавар болсон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, онцгой байдлын үед ашиглах Еврокортер нисдэг тэргийг жолоодох боловсон хүчнийг бэлтгэх, энэхүү нисдэг тэргийн сэлбэг угсралт, засварыг Монгол Улсад хийдэг болох тал дээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлиний зүгээс дээрх асуудалд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд БНФУ руу зорчих, худалдаа бизнес эрхлэх явдал нэмэгдэж байгаа бөгөөд үүнд зам, тээврийн салбарын үүрэг оролцоо, дэмжлэг чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс хоёр улсын хооронд хийгдэж буй бараа эргэлт, худалдааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүд автотээврээр харилцан зорчихыг хөнгөвчлөх зорилгоор Олон улсын автотээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах тал дээр бэлтгэл ажлыг ханган, хамтран ажиллах талаар ярилцав.

 

ФРАНЦ УЛСТАЙ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх