төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИСГЭГЧ, НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019/04/11
НИСГЭГЧ, НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ИНЕГ-ын Агаарын Навигацийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албанаас жил бүр зохион байгуулж, агаарын тээвэрлэгч компаниуд хамтран оролцдог “Нисгэгч, нислэгийн удирдагчдын яриа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний хүрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч компани хоорондын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн. Зөвлөгөөнд агаарын тээвэрлэгч 11 компанийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналт хариуцсан удирдлагууд, мөн нисэх бүрэлдэхүүн, ЗХ-ий 303, 307-р ангийн албан хаагч, ажилтан, ИНЕГ-ыг төлөөлж НХҮА-ны нислэгийн удирдагчид болон бусад алба салбарын мэргэжилтнүүд гээд нийт 20-оод байгууллагын 60-аад хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НХҮА-ны дарга П.Пүрэвсүх албаны товч танилцуулга, нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцооны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл хийсэн. Мөн тус албаны Чанарын хяналтын хэсгийн дарга Д.Гантөмөр агаарын тээвэрлэгчдийн дунд зохион байгуулсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарын судалгааны дүгнэлтийг танилцуулж, нислэгийн удирдагч, нисгэгч нарын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, НХҮ-ний чанарыг дээшлүүлэх талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Цаг уурын төвийн МҮХ-ийн дарга Б.Болормаа Монгол орны 2019 оны хаврын улирлын цаг уурын байдал, Шалгалтын нислэг, зураглалын албаны НЖЗХ-ийн дарга М.Байгал Шинэ нисэх буудлын оролт, гаралтын схемүүд, НХҮА-ны ОНХУХ-ийн дарга Г.Ганхуяг Чингис хаан аэродромын ойртолтын зайчлалыг багасгах талаарх саналыг тус тус танилцуулж, холбогдох асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагчид үйл ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд төгсгөлд нь хил нэвтрэн орж ирэх агаарын хөлгийн ATC clearance-ийг өөрчлөх, шинэ нисэх буудлын зурвасыг 2 талын ILS-тай болгох, Чингис хаан аэродромын хөөрөх, буух зурвас 32-оор ATR-72 оролт үйлдэхийг тухай авиакомпани судлах, бага оврын агаарын хөлгийг хил давах зөвшөөрлийг 6000 метрээр тогтоосныг  дахин судлах гэх мэт тодорхой асуудлуудыг дүгнэн хэлэлцэж, шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулсан байна.

НИСГЭГЧ, НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх