төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

2019/03/28

Монгол Улсын нэгдэн орсон  Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын 8.17-д “Хэлэлцэн тохирогч улс бүр Чикагогийн конвенц болон Хавсралт 9-ийн шаардлагын дагуу Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу  Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан, мөрдөж байна.

 “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилго нь агаарын хөлгийн нисэх баг, зорчигч, тэдгээрийн ачаа тээшийг хилийн хяналтаар хялбаршуулан шалгах, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад оршино.

                Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын 24 дэх нэмэлт, өөрчлөлтийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 3-ны хурлаар баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй зорчигч болон түүний тээвэрлэлтийг хялбаршуулах, аяллын бичиг баримт олгох болон түүний үзлэг шалгалттай холбоотой асуудлууд, зорчигчийн мэдээлэл бүртгэлийн системийн хэрэглээ, хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигчтой холбоотой арга хэмжээний талаар стандарт, практик зөвлөмжүүдийг дэвшүүлэн тавьсан байна.

            Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Зөвлөлөөс 2015 оны 7 дугаар сард батлан Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын 25 дахь нэмэлт, өөрчлөлтөөр агаарын хөлгийн осолд өртөгсөд, тэдгээрийн гэр бүлийн бичиг баримтыг хялбаршуулсан хэлбэрээр шалгах, машинаар уншигдах аяллын бичиг баримт, ачаа шууданг хялбаршуулах болон интерполын мэдээллийн сангийн талаар стандарт, практик зөвлөмжүүдийг дэвшүүлсэн байна.

            Мөн 9 дүгээр хавсралтын 26 дахь нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болгон 2018 оны 2 дугаар сараас эхлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын гишүүн орнууд мөрдөж эхлээд байна.

            Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр машинаар уншигдах аяллын бичиг баримт, агаарын тээврээр насанд хүрээгүй хүн тээвэрлэх, хилийн хяналтын цахим систем болон зорчигчийн мэдээлэл солилцооны дэвшилтэт технологийн талаархи стандарт,  шалгарсан практик зөвлөмжүүдийг тусгасан байна.

            Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн 13 хэсэгт 64 заалтыг нэмэлтээр, 3 хэсэгт 19 заалтыг өөрчлөн тус тус нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. 

“АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх