Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

2014/06/03
Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

Зам, тээврийн сайд А.Гансүх  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа болон НҮБХХ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд А.Гансүх “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Засгийн газар, салбарын яам далайн тээвэр, худалдааны ажилд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Манай улс Сингапур улсын хөлөг онгоцуудад төрийн далбаагаа түрээслүүлээд 10 жил болж буй.  Манай улс хоёр том хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийснээс хойш 23 жил болсон байна. Энэхүү гэрээгээ шинэчлэх шаардлага тулгараад байна.  БНХАУ болон ОХУ-тай далайн тээвэр, транзит тээврийн тал дээр хамтран ажиллах гурван талын гэрээ хэлэлцээрээ амжилттай хийлээ. Энэ бол далайд гарцгүй Монгол Улсын хувьд томоохон амжилт юм. Төмөр зам, дэд бүтэц, бүтээн байгуулалт, транзит тээврийг бид цогцоор нь хөгжүүлэхийг зорьж байна. БНСУ-тай далайн тээврийн компани байгуулах, далайчин бэлтгэх асуудал дээр тохиролцсон.  Дахин хэлэхэд “Далайд гарцгүй орны хувьд эрхзүйн орчноо сайжруулахын тулд НҮБ-аас тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” байгааг дуулгамаар байна.  Далайн тээвэр, худалдааны татвар, хөлөг онгоц түрээслэх зэрэг асуудлыг бид та бүхний дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх, улам хөгжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн юм.

Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх