Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол тээвэрчид Европын улсууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдлээ

2018/06/25
Монгол тээвэрчид Европын улсууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдлээ

-Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна-

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тээврийн итеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс одоогийн байдлаар 9 улстай тээвэрлэлт эрхлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулан ажиллаж буй.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр ХБНГУ, Польш, Унгар, Словак, Литва, Гүрж зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа юм.

Тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нараар ахлуулсан баг энэ сарын 18-22- ны өдрүүдэд ХБНГУ, БНЧУ, Словак зэрэг улсад ажиллаж байна.
Тус томилолтоор хэлэлцээрийн төслүүдийг эцэслэн тохирч, зөвшөөрлийн бичиг солилцох, хэлэлцээрийг байгуулах хүртэлх хугацаанд улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцохоос гадна тус хэлэлцээрийг байгуулахын тулд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Ингэхдээ ХБНГУ-ын Тээврийн яамны төлөөллүүдтэй уулзаж, Бонн хот дахь тээврийн яамны салбартай видео уулзалт хийсэн бөгөөд хэлэлцээр байгуулах хэрэгцээ шаардлага, тээврийн салбарт баримталж буй бодлогын талаар ярилцав.


“Монгол Улс ХБНГУ-ын хооронд 2017 оны байдлаар 160 орчим сая ам.долларын худалдаа хийгдсэн байдаг. Мөн Берлин хотоос ОХУ, Беларусь зэрэг улсын тээвэрлэгч нар Монгол улс руу долоо хоногт 1-2 удаа тээвэрлэлт гүйцэтгэж байна. Тиймээс жил бүр өсөн нэмэгдэж байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эрэлт хэрэгцээнээс үндэслэн тээвэрлэлт эрхлэх эрхзүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр манай хоёр улсын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжих ач холбогдолтой” хэмээн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд танилцууллаа. 

Мөн тэрээр Монгол Улс хоёр том хөршийн дунд байрладаг газарзүйн байрлалаа ашиглан Ази-Европыг холбосон тээврийн зангилаа төв болох бодлого барьж байгаа талаар танилцуулав. Энэ зорилтын хүрээнд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор бүс нутгийн болон олон улсын тээвэр худалдааны коридоруудад холбох зорилтыг дэвшүүлсэн талаар мөн дурдлаа.

Өнгөрсөн 2017 онд ХБНГУ-д зохион байгуулагдсан Олон улсын тээврийн форумын үеэр ХБНГУ Монгол Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг ярилцсан тул хэлэлцээр байгуулах хүрээнд идэвхитэй ажиллаж, тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг харилцан тохиролцож, хамтран ажиллах талаараа ХБНГУ-ын тээврийн яамны төлөөллүүд онцоллоо.

Харин Европын холбооны болон БНЧУ-ын дотоодын үйл ажиллагаатай холбоотойгоор тус улстай хэлэлцээр байгуулахад урт хугацаа шаардлагатай тул хэлэлцээрийн төсөл дээр хамтран ажиллахаас гадна олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг харилцан солилцож, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар тохиролцов. Монгол Улс, БНЧУ-ын тээврийн Худалдаа эргэлт 2017 оны байдлаар 8.3 сая ам. доллар, Чех Улс руу 199.9 мян дүнтэй ноолууран хувцас гэрийн угсармал хийц гаргасан байна. Чехаас 8.172 сая.ам долларын эрчим хүчний дизель мотор, автобусны сэлбэг, цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал, гэр ахуй гоо сайханы бараа, автомашин орсон байгаа талаар ЗТХЯ-ны газрын дарга С.Батболд танилцуулав. Монгол, БНЧУ-ын талууд хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирох талаар идэвхитэй хамтран ажиллах талаараа ийнхүү санал солилцож, боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын талаас ирүүлсэн саналын дагуу сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ. 


Мөн Словак Улсын Братислав хотын Тээвэр, дэд бүтцийн яамны төлөөллүүдтэй улс хооронд тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичиг солилцох асуудал, хэлэлцээрийн төслөө ярилцан тохирохоос гадна хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид хоёр улсын автотээврийн харилцаа болон худалдаа тээврийн хамтын ажиллагаа өгөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа талууд илэрхийллээ. Мөн энэ жил Монгол Улс, Словак Улсын дипломат харилцаа үүссэний 25 жилийн ой тохиох тул энэ үеэр тус хэлэлцээрийг үзэглэх талаар санал солилцов. 

Ийнхүү хэлэлцээрийн төслөө дээрх улсуудтай тохирч, хэлэлцээр байгуулах хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичиг солилцсоноор тээвэрлэлтийг шууд эхлүүлэхээр тохиролцлоо. Үүний үр дүнд Монгол тээвэрчид дээрх улсуудад тээвэрлэлт эрхлэх боломж бүрдэж буй юм. 

Цаашид Унгар, Польш улсуудтай улс хоорондын тээвэрлэлт эрхлэх асуудлаар уулзалт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: АТҮТ

Монгол тээвэрчид Европын улсууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх