Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам ашиглалт, засварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалт

2018/05/28

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам ашиглалт, засварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Зам ашиглалт, засварын хэлтсийн даргын албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас 2 албан хаагчийн нэрийг дэвшүүлж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан аргачлалын дагуу ерөнхий шаардлагын үнэлгээ, удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт буюу сорилын шалгалт, ярилцлага гэсэн 3 багц шалгалтын хүрээнд явуулав. Шалгаруулалтад нэр дэвшигч Х.Оргил-Эрдэнэ 65.2 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн тул комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Х.Оргил-Эрдэнийг ЗАЗХ-ийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, улмаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар уг албан тушаалд томилов.

 

 

 

 

Зам ашиглалт, засварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалт  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх