Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ

2014/02/20

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал саяхан ОХУ-ын Москва хотноо хуралдсан байна. Энэ хуралдааны үр дүнгийн талаар ОХУ-ын “РЖД” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Вадим Морозов “Улаанбаатар төмөр зам” ХНН нь өнгөрөгч онд компанийн үйл ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд чухал алхам хийж, төмөр замын гүйцэтгэх үүргийг урт хугацаанд тодорхойлсон стратегийн чухал баримт бичгүүдийг батласан” хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн дээрх хуралдааны үеэр 2015, 2020 он хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээний талаарх урьдчилсан тооцоог нарийвчлан хэлэлцсэн байна. 2015 онд нийт ачаа эргэлт 34,1 сая тонн, 2020 онд 45,1 сая тонн хүрэх бөгөөд энэ нь 2012 онтой харьцуулбал даруй 2,2 дахин нэмэгдэх юм. Энэхүү тооцоонд Төмөртэй, Баргилтын төмөр орд болон Тавантолгой нүүрсний ордоос тээвэрлэх бүтээгдэхүүн, түүний дотор Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин экспортын зориулалтаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг тусгасан аж.

Энэхүү төлөвлөж буй ачаа тээврийн урсгалыг хангах зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд 1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглох, 15 км урт нэмэлт гол зам барих, 27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна.

Мөн ОХУ-ын “РЖД” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Вадим Морозов 2009 оноос хойш “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд нэлээд сайжирсан бөгөөд ачаа тээврийн хэмжээний өсөлт тогтвортой, эргэлт нь нэмэгдэж, санхүүгийн эерэг үр дүнтэй, компани ашигтай ажиллаж ирсэн гэдгийг хэлсэн байна.

Ялангуяа, “РЖД” НХН-ийн оролцоотойгоор Улаанбаатар төмөр замаар 2013 онд 21 сая тонн түүхэн өндөр хэмжээнд хүрсэн ачаа тээвэрлэсэн байна.

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх