Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2017/10/25
МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан хөгжилд түүчээлэгч үе үеийн авто замчид болон тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Анх БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тээврийн салбарыг хөгжүүлэх зорилгоор тээн нэвтрүүлэх газар 1929 онд байгуулагдаж, авто замын асуудлыг “Зам барилгын хэлтэс”–т хариуцуулснаар авто замын мэргэжлийн байгууллага хөгжиж ирсэн түүхтэй билээ.

Монголын үе үеийн авто замчид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрийг ийнхүү шат ахиулан атгалцсаар өдгөө улсын чанартай 15321 км, үүнээс хатуу хучилттай 6047 км урт автозамын сүлжээтэй болсон нь автозамчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.

Авто замын салбарт энэ онд нийт 200.2 км хатуу хучилттай авто зам,  422,5 у/м ган төмөрбетон гүүр, 17км засвар шинэчлэлтийн ажил, 271,1 у/м төмөрбетон гүүрийн засварын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Мөн Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн Монгол Улсын анхны хурдны замын барилгын ажлыг эрчимжүүлэн, 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд Дорнод аймаг хатуу хучилттай автозамаар энэ онд бүрэн холбогдлоо. Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын барилгын ажлуудыг тус тус эхлүүлснээр үлдсэн таван аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож дуусах юм.

1998 онд батлагдсан “Авто замын тухай хууль”-ийг энэ онд шинэчлэн найруулж, баталснаар салбарын эрх зүйн орчин боловсронгүй болж, чанар стандартын дагуу авто замын бүтээн байгуулалт үргэлжлэх үндэс суурь тавигдлаа.

Цаашид Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй биелүүлэхийн тулд авто замын салбарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг боловсронгуй болгох чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлага бид бүхэнд тулгарч байна.

 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай аюулгүй ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлэх зорилтоо хэрэгжүүлж, үндэсний компаниудаа төрийн бодлогоор дэмжиж, та бүхэнтэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно.

Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй нийт авто замчдын маань алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөе.

Алтан шар замын хишиг буян

Ашид мөнхөд ивээх болтугай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД       Ж.БАТ-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх