төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол улс Засгийн газар хоорондын олон улсын хуурай боомтын хэлэлцээрт нэгдлээ

2013/11/12

Зам, тээврийн сайд А.Гансүх Тайланд Улсын Бангкок хотод НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй Азийн тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцсон билээ.

Буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй арлын орнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар Ази, Номхон далайн эдийн засгийн нийгмийн комисс нь нийт 69 удаа чуулаад байгаа бөгөөд чуулганы хүрээнд Азийн тээврийн сайд нарын уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Сайд А.Гансүх далайд гарцгүй Азийн 27 орны хуурай боомтын нэр бүхий  “Олон улсын Хуурай боомтын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газар эрх олгосноор гарын үсэг зурсан юм.

Энэхүү хэлэлцээрт Азийн автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэх үр ашигтай, нэгдмэл, тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хуурай боомтуудын үүрэг, ялангуяа далайд гарцгүй, улсуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзсан болно.
Энэхүү хэлэлцээрт Монгол Улсаас Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Алтанбулаг хотуудыг Олон Улсын хуурай боомт болгохоор тусгасан байна.

Монгол улс Засгийн газар хоорондын олон улсын хуурай боомтын хэлэлцээрт нэгдлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх