Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

2017/04/27
Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.

 

Хэлэлцүүлгийн хүрээнд:

1.    Автотээврийн талаар 2016-2020 онд төрөөс баримтлах бодлого,

2.    Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

3.    Хууль бус тээвэрлэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй төрийн хяналт, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

4.    Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын бүтэц, орон тоо, зорчигч тээврийн өнөөгийн байдал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байдал

5.    Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн материаллаг бааз, эдийн засгийн чадавхийн байдал, төр засгаас шийдвэрлүүлэх зарим асуудал зэргийг хэлэлцлээ.

 

 

Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх