Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024/03/12

Улаанбаатар хот                                                                                                                                                                                          2024.03.12

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.4-т “Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх”, “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуульд Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрт тавих нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор зохицуулсан.

 Зам, тээврийн хөгжлийн яамны гадна авто зогсоолыг байгууллагын болон нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаанд шилжүүлж, авто зогсоолын менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд холбох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Тус Засгийн газрын 13-р байрны авто зогсоолын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангуулж, байгууллагын болон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн техник, технологийн дэвшилтэд (“RFID” Radio-frequency identification) болон (“ANPR” Automatic number-plate recognition) технологийн дагуу ажилладаг, төлбөр тооцооны хялбар шийдэлтэй авто зогсоолын үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд энэхүү урилгыг хүргүүлж байна.

 Шалгарсан аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн талбайд төхөөрөмж байршуулж, системийн хөгжүүлэлт хийх бөгөөд борлуулалтын орлогоос зардлаа нөхөж ажиллана.

Байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засгийн газрын 13-р байрны гадаа авто зогсоол

Урилгын дагуу тухайн авто зогсоолыг сонирхогч хуулийн этгээд нь ажлын даалгаврын дагуу тоног төхөөрөмжийн үнийн санал, үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө болон холбогдох бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэн,  битүүмжилсэн байдлаар эх хувь, цахим хувийг бэлтгэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Зам, тээврийн хөгжлийн яам”-ны А байранд /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 13-р байр 1-р давхарт/ хүлээлгэн өгнө.

Тус өдрийн 15:30 минутад сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.

Сонирхсон хуулийн этгээд нь дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, ерөнхий танилцуулга;
  2. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичиг;
  3. 3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолын дагуу Түрээсийн нийт орлогын 40 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон “Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын жишиг төлбөр”-өөс багагүй байхаар тооцож үйл ажиллагаа явуулах аргачлал, хугацаа, орлого нөхөх нарийвчилсан төлөвлөгөө;
  4. 4. Нийгэмд үзүүлэх нөлөө, ажлын байр нэмэгдүүлэх эсэх талаарх тооцоо;
  5. 5. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга/;
  6. 6. Аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг харуулах мэдээлэл /татвар, нийгмийн даатгал гэх мэт/;
  7. 7. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх тоног, төхөөрөмж, дагалдах хэрэгслийн мэдээлэл;
  8. Тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал, үйл ажиллагааны зардлын тооцоо,
  9. Зогсоолын зай талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашлагыг шинэчлэх төлөвлөгөө боловсруулах;

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

ТЗУГ-ын мэргэжилтэн А.Оюунболд Oyunbold@mrtd.gov.mn, 99055640;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх